• Ulaanbaatar, Ayud tower
  • Info@flc.mn
Thumb Thumb

Танилцуулга

  • Өмгөөллийн “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаад, дотоодын байгууллага аж ахуй нэгж болон иргэдэд төрөл бүрийн эрх зүйн зөвлөгөө, хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөл, төлөөллийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн ажиллаж байна.

  • Манай компани 2014 онд Өмгөөллийн “Финаншэл лав консалтинг” нэртэйгээр 3 гишүүнтэй, “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл” хэлбэрээр үүсгэн байгуулагдсан ба 2017 онд оноосон нэрийг өөрчилж Өмгөөллийн “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН болсон. 2020 онд байгууллагын хэлбэрийг “Хязгаарлагдмал хариуцлагатай компани” болгон өөрчилж тус нэрийн дор тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Бид мэргэжлээрээ 20-оос доошгүй жил ажилласан иргэний эрх зүй, захиргааны эрх зүй болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчдийн нэгдэл билээ.

  • Манай байгууллага голчлон компани, банк санхүү, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, оюуны өмч, даатгал, хөдөлмөрийн эрх зүй болон бусад чиглэл, эрх зүйн орчны талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, иргэн, захиргаа, эрүүгийн чиглэлээр өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ эрхлэх мөн бүх төрлийн гэрээ, гэрээний төсөлд дүн шинжилгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих, хууль зүйн дүгнэлт гаргах болон өр, төлбөр барагдуулах ажил үйлчилгээ эрхлэн ажилладаг.

  • Өмгөөллийн “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК нь Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх, IPO гаргах чиглэлээр хууль зүйн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй хуулийн зөвлөх компани билээ.

+976 77116967